„Хэлсэн үг хийснэБичсэн үг үлдэнэ“ гэж калиграфч, яруу найрагч Мэнд- Ооёо гуайн хэлсэнчлэнМонгол бичиг маань бидний түүх, соёл иргэншил, ёс заншил оюун сэтгэлийн гайхамшигт өв дурсгал […]
Read moreWie der mongolische Kalligraf und Poet Mend-Ooyo sagte:Das gesprochene Wort fliegt vorbeiDas geschriebene Wort bleibt Die mongolische Kaligraphie ist ein außergewöhnliches Merkmal der mongolischen Kulturund des […]
Read moreQuelle:“Mongolia facts“ Wussten Sie schon, dass die Mongolei das Land mit der höchsten Anzahl von Pferden pro Kopf ist? Wussten Sie schon, dass die Mongolei die […]
Read moreБичиг үсэг хөгжиx явцад бичгийн хэрэглээний шаардлага өссөнөөр бичгийн янз бүрийн шинэ хэлбэр маяг үүсч төрдөг.Эвхмэл бичиг нь ийм маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж […]
Read moreМиний нэр Мѳнхѳѳ Герке. Би Хаммын Бүсийн Дээд шатны шүүхийн ерөнхийлөгчөөр дамжуулан итгэмжлэгдсэн орчуулагч, тангараг өргөсөн хэлмэрч.
Би олон тэмээгээрээ алдаршсан Өмнөговь аймагт төрж өссөн. Монгол бичгээ бишрэн шүтдэг нэгэн, энэ нандин бичгээ сэргээж олон нийтэд түгээхийн тулд монгол бичгийн веб хуудас зохиож, та бүхэн энэ хуудсаар дамжуулан монгол бичгээ хурдан хугацаанд сурах боломжтой. Би театрын арга зүйч багш (BuT), Англи хэлний багш (TESOL) мѳн АНУ, Германд компютерийн мэргэжил эзэмшсэн. Мѳн хэлмэрч, орчуулагчийн мэргэшлийн хүрээнд Герман хэлний C2 дээд түвшний диплом мѳн хуулийн Герман хэлний сертификаттай. Олон жилийн турш шүүх, хууль эрх зүй, олон нийтийн байгууллага, албан газарт мѳн Монгол Германы хүүхэд залуучуудын ардчилсан боловсролын тѳслийн хүрээнд зохион байгуулагдсан семинар симпосиумд хэлмэрч орчуулагчаар ажиллаж байсан зэрэг туршлагатай.
Би олон жил Герман Монголын Залуучуудын тѳсѳл мѳн тѳрийн болон тѳрийн бус янз бүрийн байгууллага, газруудад хэлмэрчээр ажилласан туршлагатайгаас гадна танд дараах аман орчуулгын төрлийг Герман-Монгол, Монгол-Герман хэлээр санал болгож байна.
Хаммын Дээд Бүс нутгийн Дээд шүүхээр итгэмжлэгдсэн эрх бүхий монгол хэлний орчуулагчийн хувьд би бичгэн орчуулгын зөв, бүрэн гүйцэд орчуулсныг бататгах буюу "баталгаажуулах" эрхтэй. Ѳѳрѳѳр хэлбэл бичгэн орчуулгыг тамга дарж бататгаж "баталгаажуулна" гэсэн үг. Бүхий л тѳрлийн нотолгоо, баримт болох үнэмлэх гэрчилгээ, төрсний-, гэрлэлтийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, сургууль тѳгссѳн гэрчилгээ, диплом, шүүхийн шийдвэр, тодорхойлолтуудыг Монголоос Герман хэлрүү мѳн Германаас Монгол руу Тѳрийн албан байгууллага, албан ёсны байгууллагуудаас шаардсан шаардлага хэрэгцээний дагуу орчуулна.
Орчуулах бичиг баримт хууль, анагаах ухаан, боловсрол, бизнес, технологийн чиглэлээр байж болно. Хэрэв ѳѳр чиглэлээр бол та урьд ѳмнѳ нь надтай холбоо барьж асууж ярилцахыг санал болгож байна.
Орчуулгын үнийг дараах байдлаар тооцно:
Олон хуудаст орчуулах материалын стандарт мөр нь хоосон зайг оруулаад 50-55 тэмдэгтээс бүрдэх ба үүнийг нэг мѳрѳѳр тооцож үнийг тохиролцоно. Албан бичиг болох Гэрчилгээ, тодорхойлолтын орчуулгын үнийг зарцуулах цаг, хүч чармайлтаас хамааран тус тусд нь тохиролцоно.
Надтай холбогдоно уу !
Хэрэв та надтай холбогдохыг хүсвэл Утсаар, имэйлээр эсвэл доорхи холбоо барих маягтыг бөглөх маягаар сонголтоо хийнэ үү. Би таны санал хүсэлтийг аль болох хурдан шийдвэрлэхийг хичээх болно!