Бичиг үсэг хөгжиx явцад бичгийн хэрэглээний шаардлага өссөнөөр бичгийн янз бүрийн шинэ хэлбэр маяг үүсч төрдөг.
Эвхмэл бичиг нь ийм маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж байсан дөрвөлжин бичгээс санаа авч монгол бичгээр бичиx нэг хэлбэр загвар болон хэрэглэгдэж ирсэн байх үндэслэлтэй.
Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзалан бичдэг төрөлтэй байдаг.
Дєрвєлжин эвхмэл бичгийг гол тєлєв тамга тэмдэг, хаяг, тийз, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд дугуй, угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ.
Эвхмэл бичиг нь үсэг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэгдэн бичигдэхээс гадна уран бүтээлчийн онцлог дүрслэн бодох сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг.
Эвхмэл үсгийн цагаан толгой
Уран бичээч Батбаярын монгол бичгийн эвхмэл үсгээр таван ханат монгол гэрийн харьцаагаар “монгол” гэдэг үгийг гэрийн хэлбэртэйгээр бичиж гэрийн хаалгыг нь “бичиг” гэдэг үгээр бичсэн нь монгол гэр.