Та доорхи дэлгэцэн дээр бичээд бичсэнийгээ шууд хувилж авч болно. Түүлбарын зүүн өнцгийн товчин дээр дарж бичих дэлгэцээ бүрэн хэмжээгээр нь ашиглаарай!

Дэвсгэр үсэг

Үгийн дунд, адагт үе төгсгөн ардаа эгшиггүй орж болдог гийгүүлэгчийг дэвсгэр үсэг гэнэ. Монгол бичигт 10 дэвсгэр үсэг бий. Эдгээрийг дотор нь хатуу, зөөлөн дэвсгэр гэж ангилдаг .

  зөөлөн хатуу
Дэвсгэр үсэг н м л й нг б р г д с
дунд
адагт

Ардаа байнга эгшигтэй бичигддэг гийгүүлэгчийг үл дэвсгэрлэх үсэг гэнэ.
Эдгээр нь ха, хэ, жа, та, ча, ша болой. Үл дэвсгэрлэх үсгийн дараа заавал эгшиг ордгийг ямагт санууштай.

Тайлбар:
"н" үсэг 2 дүрсээр дэвсгэрлэнэ. Үгийн дунд цэггүй шүд, үгийн эцэст цэггүй сүүл, түүнийг хэлний угийн "н" үсгээр уншина.
Нөгөө дүрс нь үгийн дунд шүд, богино шилбэ, нумаас(дээрхи нг үсгийн үгийн дунд бичигдэх хэлбэрийг хар), мөн үгийн эцэст шүд, богино шилбэ, орхицоос бүтсэн(дээрхи нг үсгийн үгийн адагт бичигдэх хэлбэрийг хар) үсэг бөгөөд, түүнийг хэлний угаар "нг" гэж уншина. Үүнийг "их инхлэг" гэх ба үгийн дунд ихэвчлэн "н, х, г" үсгийн өмнө бичнэ. Үгийн эцэст ихэвчлэн урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад "г" жийрэглэдэг тохиолдолд залгана. Жишээ нь: анг- аас гэхэд г жийрэглэдэг.

Дасгал 15. НГ дэвсгэр үсэгтэй холбоо үгийг уншаад, хуулан бич, яаж дэвсгэрлэснийг ажигла.

Дасгалын хариу


Эхлэл | Эгшиг | Гийгүүлэгч | Дүрэм | Холбоо барих
© Munkho